
1941 он. Германы дивизүүд Москва хот руу улам ойртон дөхөж байв. Нийслэлийн хамгаалалт генерал-майор Панфиловын дивизид даалгагдана. Дивизийн бүрэлдэхүүнд ахмад Гундиловичийн удирдлага дор 28 шинэ цэргээс бүрдсэн рот байсан бөгөөд байлдагчдын сүлд зоригийг бэхжүүлэхээр улс төрийн ажилтан Клочковыг илгээдэг. Панфиловын баатруудын Москвагийн ойролцоо, Волоколамскийн замд амиа үл хайрлан тулалдсан бодит үйл явдалд тулгуурласан.